Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Э.Пүрэв-Эрдэнэ нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үр дүнг нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.
Тодруулбал, дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.
- Улаанбаатар хотын хөгжилд тэргүүлэх чиглэлийн судалгааг хамтран гүйцэтгэж, зөвлөмж боловсруулна.
- Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд хотын инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн хүртээмж, орон сууцны хорооллын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг судалж, хамтран ажиллана.
- Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг хамтран хөгжүүлэхэд оролцоно.
- Оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн дадлага, сургалт болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагаа нь судалгаанд суурилсан хот байгуулалтын тогтолцоог төлөвшүүлж, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Санамж бичиг, #шутис, #Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3568