Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын олимпиад Алтайн Бүгд найрамдах улсад энэ сарын 29-нөөс долоодугаар сарын 5-ны өдрүүдэд болох гэж байна. Монгол Улсаас эх орноо төлөөлөн оролцох 40 сурагч, багш шүүгч нарын баг өчигдөр ОХУ-г зорилоо.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдсан тус олимпиад ийнхүү уламжлал болж хоёр дахь жилдээ зохиогдож буй нь хоёр улсын геологийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах алхам болж байна гэж АҮЭБЯ-аас мэдээллээ. 

#АҮЭБЯ, #Өсвөрийн геологичид,