Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж, есөн улсад мах экспортлох эрхтэй "Булган мах маркет" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн нөөц, боломжид түшиглэн арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах цэг байгуулах асуудлаар холбогдох талууд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны зөвлөх инженер С.Даваажав, "Миний гутал" ХХК-ийн захирал Э.Түвшинтулга, "Хос арт" ХХК-ийн захирал н.Бат-Орших, "Их эргэлт" ХХК-ийн захирал Ш.Отгонсүрэн, "Мон ирээдүй" ХХК-ийн захирал Л.Биндэрьяа болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Талуудын хамтын ажиллагааны үр дүнд эхний ээлжид мах боловсруулах үйлдвэрээс гарч буй арьс, ширийг хаягдал болгохгүйгээр стандартын шаардлага хангасан түүхий эд болгон бэлтгэж, үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх юм.
ХХААХҮЯ, "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК хамтран мах боловсруулах үйлдвэрүүдийг түшиглэн түүхий эдийн анхан шатны бэлтгэн нийлүүлэлтийн төвүүдийг байгуулах, "Арьс шир баялаг" аяныг энэ онд таван аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Булган аймаг энэ жилийн хөтөлбөрт хамрагдаагүй ч ирэх жилийг хүлээлгүйгээр Хутаг-Өндөр суманд уг ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү эхлүүллээ.

#Хөдөө аж ахуйн бирж, #Хутаг-Өндөр, #"Их эргэлт" ХХК, #"Мон ирээдүй" ХХК, #"Хос арт" ХХК,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3570