Гэрэл зургийг MPA.mn
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Алтанбулаг сум/ болон Хараа голын нийт уртын дагууд, Хэрлэн /Өндөрхаан хот/ орчимд, Хангай нурууны өврөөс усжих Онги голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10–25 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Орхон /Сүхбаатар сум/, Хүдэр, Ерөө / Ерөө болон Дулаанхаан сум/, Туул /Улаанбаатар хот болон Алтанбулаг сум/, Хэрлэн /Мөнгөнморьт сум Багануур дүүрэг/, Ховд /Мянгад сум/ орчимд голууд үерийн түвшинг 5-55 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 30-ны өдөр усны түвшин Туул гол Алтанбулаг сум орчимд 10 см, Хараа гол Дархан хот орчимд 10 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд 10 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

#голуудын усны түвшин, #үер усны аюулаас сэрэмжлүүлж байна,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3570