Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санхүүгийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ криптовалюттай холбоотой бизнесүүдээс 1.4 тэрбум ам.доллароос давсан орлого олсноо тайлаглажээ.
Түүний хамгийн их орлого нь World Liberty Financial крипто төслөөс бүрдсэн бөгөөд тус компанийн токен борлуулалтаас их хэмжээний ашиг хүртсэн байна. Мөн Трампын нэрээр гаргасан NFT цуглуулга болон криптовалютын бусад хөрөнгө оруулалтаас орлого олсон гэж мэдүүлэгт дурджээ.
Санхүүгийн тайлангаас үзвэл Трамп үл хөдлөх хөрөнгө, гольфийн клуб, лицензийн төлбөр зэрэг уламжлалт бизнесүүдээс ч тогтвортой орлого олсон хэвээр байгаа ч криптовалют нь түүний хамгийн хурдацтай өссөн орлогын эх үүсвэр болсон байна.
Энэхүү тайлан нь Трампын гэр бүл криптовалютын салбар дахь үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй үед нийтлэгдэж байгаа бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй талаар улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулсаар байна.
Эх сурвалж: Reuters

#криптовалют, #Трамп,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3573