“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэгч компани болох "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК (НУБИЭ) нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, салбарын практик үйл ажиллагаанд нийцүүлэн, агаарын тээвэрлэгчид болон зорчигчдод нисэх буудлын үйлчилгээг аюулгүй, тав тухтай, найдвартай, үр ашигтай орчинд тасралтгүй үзүүлж ирсэн.

Нисэх буудлын аюулгүй, тогтвортой, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа нь холбогдох талуудын гэрээний үүргээ биелүүлэх болон хариуцлагатай хамтын ажиллагаанд тулгуурладаг.

Харамсалтай нь, дотоодын зарим агаарын тээвэрлэгчид болох "Хүннү Эйр" ХХК, "Аэромонголиа" ХХК болон "Изинис Эйрвэйз" ХХК-иуд нь холбогдох үйлчилгээний гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ урт хугацааны турш бүрэн биелүүлээгүй бөгөөд үүний улмаас их хэмжээний өр төлбөр хуримтлагдаад байна.

Энэхүү нөхцөл байдал нь НУБИЭ компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдалд хүндрэл учруулж байгаа бөгөөд хэрэв уг нөхцөл байдал шийдвэрлэгдэхгүй үргэлжлэх тохиолдолд нисэх буудлын үйл ажиллагааны хэвийн, найдвартай байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

НУБИЭ компанийн зүгээс уг асуудлыг харилцан ойлголцол, зөвшилцөл, хамтын ажиллагааны үндсэн дээр шийдвэрлэхийг үргэлж урьтал болгож ирсэн. Энэ хүрээнд хамтарсан уулзалтууд зохион байгуулах, сануулах мэдэгдлийг бичгээр удаа дараа хүргүүлэх, төлбөр барагдуулах боломжит төлөвлөгөө санал болгох, төлбөр тооцоог шийдвэрлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг дэвшүүлэн, шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргасан.

Гэсэн хэдий ч эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Иймд НУБИЭ компани нь энэ нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон тухайн агаарын тээвэрлэгчидтэй байгуулсан үйлчилгээний гэрээний дагуу үе шаттай хязгаарлалтын арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрсэндээ туйлын харамсаж байна.

НУБИЭ компаниас "Хүннү Эйр" ХХК, "Аэромонголиа" ХХК болон "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг, ялангуяа захиалгат (чартер) нислэгийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээг 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар хязгаарлаж болзошгүйг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.

Зорчигчдод үүсэж болзошгүй хүндрэл чирэгдлийг хамгийн бага түвшинд байлгах үүднээс 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр эсвэл түүнээс хойш захиалгат нислэгээр зорчихоор төлөвлөж буй зорчигчид нислэгийн төлөв байдал, тасалбарын зохицуулалт, буцаан олголт, өөрчлөлт, аяллын зохицуулалт болон холбогдох бусад мэдээллийг тодруулахдаа өөрсдийн үйлчлүүлж буй агаарын тээвэрлэгч эсвэл аяллын агентлагт урьдчилан хандахыг зөвлөж байна.

Дээрх хязгаарлалт нь зөвхөн нэр дурдсан гурван агаарын тээвэрлэгчид үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээнд, тэр дундаа голчлон захиалгат  нислэгийн үйл ажиллагаанд хамаарах бөгөөд бусад агаарын тээврийн компаниудад хамаарахгүй болохыг анхаарна уу.

Ямар нэгэн үл ойлголцол, эргэлзээ төрүүлэхгүй байх үүднээс эхний шатанд дээр дурдсан гурван агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн буулт, хөөрөлт, зурвасын үйлчилгээ, олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэг, түүнчлэн аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээнүүдэд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй болно.

НУБИЭ компани нь цаашид ч “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, бизнесийн шударга зарчимд нийцүүлэн явуулж, ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай хамтын ажиллагааны орчныг хадгалан ажиллах болно.

Зорчигчдын аюулгүй байдал, тав тух, үйлчилгээний чанар нь бидний нэн тэргүүний зорилт хэвээр байх болно. Энэхүү асуудалд зорчигчид, холбогдох талууд болон олон нийтийг ойлгож хандахыг хүсэж байна.

Эх сурвалж: Чингис хаан олон улсын нисэх буудал

#“Чингис хаан” Олон улсын нисэх буудал, #"Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК,