Гэрэл зургийг MPA.mn

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулж, допингийн шинжилгээнд хамруулжээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт-аас 2026 оны долдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирүүлсэн эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан байна.

Лабораторийн мэдээлснээр, шинжилгээ нь дууссан 63 сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.

Харин үлдсэн нэг сорьцын шинжилгээ лабораторид үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан гараагүй байгаа аж. Албаныхан тухайн сорьцын хариу удааширч байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ бүрэн дууссаны дараа лабораторийн албан ёсны дүгнэлтийг олон нийтэд мэдээлэх юм гэж мэдэгдлээ.

#онцолсон, #бөх, #НААДАМ, #СОРЬЦ,