Өнөөдөр (2026.07.30) Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Усархаг борооны улмаас:
• Гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
• Үер буух эрсдэл үүсэх
• Зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болох
• Үзэгдэх орчин муудах нөхцөл бүрдэх магадлалтай.

Гэрэл зургийг MPA.mn

Иймд иргэд та бүхэн:
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна. 

#үер усны аюулаас сэрэмжлүүлж байна, #үер усны осол,