Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улс автобензин, дизель түлшний нөөцөө хэвийн түвшинд хадгалж байгаа бөгөөд АИ-92 автобензиний 11, АИ-95 автобензиний 13, дизель түлшний 18, онгоцны түлшний 10 хоногийн нөөцтэй байгааг Шуурхай штабаас мэдээллээ.

Мөн наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад нийт 162 вагон буюу 9720 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн байна.

Шатахууны хангамжийг тогтворжуулах зорилгоор Шуурхай штабаас Улаанбаатар хотод зохицуулалтын арга хэмжээ хэрэгжүүлж эхэлснээр шатахуун түгээх станцуудын ачаалал буурч, хүртээмж мэдэгдэхүйц сайжирчээ.

Тодруулбал, өмнө нь нэг өдөрт дунджаар 38 мянган автомашин шатахуун авдаг байсан бол зохицуулалт хэрэгжсэнээр энэ тоо 115 мянгад хүрч, шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдсэн байна.

Мөн шатахуун түгээх станцууд шинэ нийлүүлэлтээ татан авах хүртэл нөөц тасалдахгүй байх нөхцөл бүрдэж, урт дараалал үүсэх байдал мэдэгдэхүйц буурсан талаар албаныхан мэдээллээ.

#АИ-92 шатахуун,