Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ сарын 12-ны өдөр Төв аймгийн 26 суманд "Ловол" брэндийн 105 морины хүчин чадалтай трактор, хадлангийн иж бүрдэл төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Намрын ургац хураалтын их ажлын үеэр сумдад олгож буй энэхүү трактор нь хурдны хайрцагтай, жолоодоход хялбар, тохь тухтай, ажлын бүтээмж өндөр, түлшний хэмнэлттэй, найдвартай явах эд ангитай зэрэг Монгол орны хөрс, цаг уурын онцлогт тохирсноороо давуу талтай.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Төв аймаг Монгол улсын 1,7 сая хүн амыг хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүнээр хангадаг. Намрын ургац хураалтын үеэр тоног төхөөрөмж, хүн хүч дутагдалтай байсаар ирсэн. Бид өмнө нь 90 морины хүчин чадалтай трактор өгч байсан. Энэ удаад тоног төхөөрөмжийг илүү сайжруулж олгохоор зорьсон" гэв.
Цээл сумын Засаг дарга С.Цагаанбаатар: "Цээл сум эргэлтийн тариалангийн 36 мянган га талбайтай. Үүнээс энэ жил манай сум улаанбуудай 11 мянган га-д, тэжээлийн ургамал 3000 га-д, тосны ургамал мөн 3000 га -д тариалалт хийсэн. Өнгөрсөн жил гантай байсан ч энэ жил зуншлага сайхан байгаа тул ургац сайн байна. Хөдөө аж ахуйн хүчин чадал сайтай тоног төхөөрөмжтэй болсон нь иргэдэд хадлан тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох нөхцөл, боломжийг бүрдүүлж байна" гэж онцолсон юм.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586