Гэрэл зургийг MPA.mn

Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын 2-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Мөн төвийн аймгуудын хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна.

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун, төв, говийн аймгуудын нутгаар 15-17 метр/секунд хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдрийн хамгийн дулаан температур Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм байна.

Улаанбаатарт 29-31 хэм дулаан

Нийслэл орчимд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр/секунд, өдөртөө түр зуур 12-14 метр/секунд хүрч ширүүснэ. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

Багануур орчимд мөн 29-31 хэм, Тэрэлж орчимд 27-29 хэм дулаан байх төлөвтэй.

Есдүгээр сарын 3-наас эрс сэрүүснэ

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын 3-7-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Энэ хугацаанд зарим нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орж, 4-5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи 15-17 метр/секунд хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Ирэх өдрүүдэд шөнөдөө Монгол-Алтай, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Харин говийн өмнөд хэсгээр өдөртөө 25-30 хэм хүрч дулаарах төлөвтэй.

Иймд малчид, иргэд, аялагчид болон тээврийн хэрэгслээр зорчигчид хүчтэй салхи, шороон шуурга болон огцом сэрүүсэх цаг агаарын нөхцөлд анхаарал болгоомжтой зорчихыг цаг уурын байгууллагаас зөвлөж байна.

#онцолсон, #Цаг агаар,