Гэрэл зургийг MPA.mn

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнгийн нээлт "Чингис хаан" үндэсний музейд боллоо. 

Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт мастер Рафаэл Сантигийн алдарт “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Нептун”-ыг онцлон толилуулна.

Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд  нэг сарын хугацаанд дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн  боловсролыг олгохын зэрэгцээ хоёр бүтээлийн түүх, уран сайхны онцлог, утга санааг гүнзгий танин мэдэхэд зориулсан катологи, мерчендайзингийн бүтээгдэхүүн шинээр гарган өргөн барьж буй.

#онцолсон, #live, #“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн,