Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шуурхай хуралдаан зохион байгуулж, яамны газар, нэгжүүдийн ажлын явц, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, холбогдох газрын дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Хуралдаанаар төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, Үндэсний аудитын газрын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах, шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлыг хэлэлцэв.
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ БҮРЭН ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авах өргөдөл, хүсэлтийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхээр бэлтгэл ажил бүрэн хангагдаж байна.
Өргөдөл, хүсэлтийг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага дээр биечлэн ирэх шаардлага буурч, өргөдлөө цаг хугацаа, орон зайнаас үл хамааран илгээх, шийдвэрлэлтийн явцыг хянах боломж нэмэгдэнэ. Мөн өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, холбогдох нэгжид шилжүүлэх, шийдвэрлэх үйл явц илүү шуурхай, ил тод болж, төрийн үйлчилгээний шат дамжлага, иргэдэд учрах цаг хугацаа, зардлыг бууруулах ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар АҮЭБЯ-нд ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 64 хувийг шийдвэрлээд байна. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үлдсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж, хуульд заасан хугацаанд иргэдэд үндэслэл бүхий хариу хүргүүлэхэд онцгой анхаарахыг холбогдох газар, нэгжүүдэд үүрэг болголоо.
ТӨРИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛНА
Хуралдаанаар Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг мөн хэлэлцэж, зөвлөмжид тусгагдсан асуудлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Энэ хүрээнд төрийн өмчийн хөрөнгийн бүртгэл, тооцоог үнэн зөв, бүрэн хөтлөх, өмч хөрөнгийг эзэнгүйдэх, үрэгдэх эрсдэлээс хамгаалах, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулахад анхаарч байна.
Төрийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах нь санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна төсөв, төрийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангах, татвар төлөгчдийн хөрөнгийг зохистой удирдах чухал ач холбогдолтойг хуралдааны үеэр онцоллоо.

#АҮЭБЯ, #Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв,