Парисын загварын долоо хоногийн үеэр Италийн тансаг зэрэглэлийн загварын ордон "Valentino" 2027 оны хавар, зуны коллекцоо 19-р зуунд баригдсан Сент-Женевьевийн номын сангийн уншлагын танхимд танилцууллаа.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Загварын шоуг тус ордны уран сайхны захирал Алессандро Микеле “Antibiblioteca” хэмээн нэрлэсэн бөгөөд зочид бүр өөрсдийн сонгосон номыг гартаа барин хүрэлцэн иржээ. Тэд номын сангийн урт модон ширээнүүдийн ард байрлан, төмөр хийц бүхий таазны доор шоуг үзсэн байна.
Шинэ коллекцод цэнхэр, шар, тод ягаан өнгийн торгон корсет топ, ялгаатай өнгийн банзал, мөргүй даашинз, нэхсэн торон хувцас зонхилжээ. Зарим банзал, цамцны захыг тэмээн хяруулын өдөөр чимэглэсэн байна.
Мөн том хэмжээтэй, өнгөлөг алтлаг зүүлт, сувдан ээмэг, шигтгээ болон пайеткан чимэглэлтэй цүнхнүүд коллекцын гол хэсэг болжээ. Эрэгтэй загваруудад хагас товчилсон хослол, гялалзсан цамц, өнгөт шилтэй нарны шил болон тод өнгийн малгай багтсан байна.
Алессандро Микеле 2024 оны гуравдугаар сараас "Valentino"-ийн уран сайхны захирлаар ажиллаж байгаа бөгөөд загварын ордны борлуулалтыг сэргээх зорилготой. "Valentino" өнгөрсөн онд 103 сая еврогийн алдагдал хүлээж, орлого нь 15 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Reuters