Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штаб хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдал болон шатахууны оочер дараалал, дамлан худалдахтай холбоотой цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн талаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд шатахууны нөөц дараах хэмжээтэй байна.
АИ-92 автобензин: 22,000 тонн буюу 10 хоногийн хэрэглээ
Дизель түлш: 108,000 тонн буюу 27 хоногийн хэрэглээ
АИ-95 автобензин: 2,079 тонн буюу 17 хоногийн хэрэглээ
Онгоцны түлш: 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээ
ОХУ, БНХАУ болон гуравдагч улсаас нийлүүлж буй шатахууны нийт хэмжээ 78,000 тонн байгаагаас 38,000 тонн нь өнөөдрийн байдлаар Монгол Улсад орж ирсэн талаар мэдээлэв.
Мөн ойрын хугацаанд БНХАУ болон БНСУ-аас АИ-92 автобензин импортлох чиглэлээр хэлцэл хийж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил үргэлжилж байгааг онцоллоо.
Шатахуунтай холбоотой 786 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шатахууны оочер дараалал үүсэх, газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан худалдахтай холбоотой зөрчил, гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газарт өнгөрсөн хугацаанд нийт 786 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс давхардсан тоогоор 72, урьдчилан сэргийлж, таслан зогсоосон 159 мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн агуулгаар авч үзвэл шатахуунтай холбоотой хэрүүл маргаан 431, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн 33, бусдын эрүүл мэндийн эсрэг чиглэсэн 36, шатахууныг дамлан буюу шаглаж худалдсан 23 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас дээрх дуудлага, мэдээлэлд тухай бүрд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж, газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан худалдахтай холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

#онцолсон, #live, #АҮЭБЯ, #Шатахууны Шуурхай штаб,