Шатахууны шуурхай штабын хурлын талаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензин 22 мянган тонн буюу 13 хоногийн, АИ-95 бензин 2,079 тонн буюу 17 хоногийн, дизель түлш 108 мянган тонн буюу 27 хоногийн, онгоцны түлш 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.
Энэ сард импортлохоор төлөвлөсөн 78 мянган тонн АИ-92 бензиний 38 мянган тонн нь нийлүүлэгджээ.
Мөн шатахууны түгээлтийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Benzin.mn платформоор Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын түлшний төрөл, хүлээн авсан хугацаа, дарааллын мэдээллийг бодит цагт харах боломж бүрдүүлж байна.
Түүнчлэн шатахууны үнийн өсөлт, олголттой холбоотой гомдол мэдээллийг шалгаж, төв зам дагуух зарим ШТС-ыг 24 цагаар ажиллуулах, шатахууны чанарын лабораторийн шинжилгээний дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр болжээ.

#live, #АҮЭБЯ, #Шатахууны Шуурхай штаб, #Ч.Хишигдалай,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3589