Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт хэрэгжүүлж буй хээрийн судалгааны ажлын хүрээнд тахийн дөрвөн бодгальд GPS хүзүүвч зүүх ажлыг амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү судалгаа нь тахийн тархац нутаг, амьдрах орчны ашиглалт, шилжилт хөдөлгөөн, бэлчээр болон усны нөөцийн хүртээмжийг нарийвчлан судлах зорилготой юм.

GPS хүзүүвчээр цуглуулах мэдээлэлд үндэслэн тахийн тархалтын зураглал гаргах, экологийн хэрэгцээ, амьдрах орчны онцлогийг тодорхойлохын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх хамгаалал, менежментийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх боломж бүрдэх аж.

Хээрийн судалгааны ажлыг судлаачид, малын эмч, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон оюутнууд хамтран хэрэгжүүлж буй талаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Тахь нь манай орны унаган амьтан боловч 1960-аад оны сүүлчээр байгаль дахь тархац нутагтаа бүрэн устсан түүхтэй. Улмаар эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг 1992 онд эхлүүлжээ. Тодруулбал, тухайн оны зургаадугаар сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд 16, маргааш нь Говь-Алтай аймгийн Тахийн талд таван тахийг тус тус тээвэрлэн авчирсан нь Монголд тахийг сэргээн нутагшуулах ажлын эхлэл болсон юм.

Үүнээс хойш 1992-2000 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт нийт 84, 1992-2019 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 131 тахийг тус тус тээвэрлэн нутагшуулжээ.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дахь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 300 орчим тахь сэргээн нутагшуулсан байна.

#говь-алтай, #тахь,