“Ногоон Хэрэм” төсөл нь 2007 оноос эхлэн Монгол Улс болон БНСУ-ын Засгийн Газар хооронд хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл юм. Уг төслийн нэгдүгээр ээлж 2007-2016 он хүртэл хэрэгжиж нийт 3046 га-д ойжуулалт хийжээ.