Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2026.03.11/ Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийлээ.