Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед чичирхийлэл явагдаж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан байна.