Харилцаа холбооны томоохон компанийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан хэргээр Хятадын хоёр иргэн АНУ-д буруутгагдаж байна.
Прокурорын мэдэгдсэнээр эдгээр хүмүүс мөрдөн байцаалтад саад учруулахын тулд АНУ-ын хууль сахиулах байгууллагын албан тушаалтныг өөртөө элсүүлэхийг оролдсон байна.
Өөртөө элсүүлэхийг оролдсон албан тушаалтан нь Холбооны мөрдөх товчоо (FBI)-д давхар ажиллаж, хуурамч бичиг баримт дамжуулж байжээ.
Яллах дүгнэлтэд дурдсанаар Гоучүн Хэ, Жэн Ван нар нь АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтантай харилцаа тогтоож, гэрч, нотлох баримт зэрэг мөрдөн байцаалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг оролдсон байна. Мөн шүүх хурлын стратегийн уулзалтын үеэр нууцаар бичлэг хийхийг албаны хүнээс хүссэн гэв.
Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын тагнуулын ажилтнууд ямар компанитай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоор завдсаныг тодорхой дурдаагүй бөгөөд албаны хүмүүс хэрийг нь хэлэхээс татгалзсан байна.
Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадад байрладаг технологийн аварга “Huawei” компанитай холбоотой болохыг эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Тагнуулын ажилтнууд гэгдэж буй этгээдүүд АНУ-ын албан тушаалтанд олон арван мянган долларын үнэ бүхий үнэт эдлэл болон бэлэн мөнгө, 41,000 долларын “Bitcoin” зэргийг төлсөн байна.
Үүний зэрэгцээ, Нью-Жерси мужид АНУ-ын одоогийн болон хуучин албан тушаалтнуудыг өөртөө элсүүлэхийг завдсан Хятадын дөрвөн иргэнийг буруутгажээ. Сэжигтнүүд АНУ-аас технологи худалдан авч, Хятад руу тээвэрлэх, мөн АНУ-ын эсэргүүцлийн жагсаалд хөндлөнгөөс оролцохоор төлөвлөж байсан байна.
Түүнчлэн Хятадын долоон иргэнийг АНУ-ын харьяат иргэнийг Хятад руу буцаахыг оролдсон хэрэгт буруутгаж байгаа аж. Үүнийг оргон зайлсан этгээдүүдийг олох, тэрс үзэлтнүүд болон Хятадын засгийн газрыг эсэргүүцэгчдийн амыг таглах зорилготой үндэстэн дамнасан хүчин чармайлтын нэг хэсэг гэж АНУ-ын албаныхан тайлбарлав. Эдгээр сэжигтнүүдийн хоёр нь цагдан хоригдож байгаа гэв.
Эх сурвалж: BBC