Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Францын ахлах сургуулийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал улс даяар өргөжиж, сургуулийн нөөц, багшийн хүрэлцээ болон боловсролын салбарын санхүүжилттэй холбоотой асуудлыг эсэргүүцэн жагсжээ.
Есдүгээр сарын 30-ны байдлаар 356 сургууль эсэргүүцлийн хөдөлгөөнд хамрагдсан байна. Зарим сурагч сургуулийнхаа үүдийг хааж, хичээл сургалтын үйл ажиллагаанд саад учруулжээ.
Эсэргүүцлийн үеэр зарим хотод цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, гал тавих, цагдаа руу эд зүйл шидэх зэрэг зөрчил бүртгэгдсэн байна. Хоёр өдрийн хугацаанд 1,000 гаруй хүнийг саатуулсан бөгөөд тэдний дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.

Францын Боловсролын сайд Эдуар Жеффрай жагсаалын үеэр 119 хүн гэмтсэн гэж мэдээлсэн байна. Гэмтсэн хүмүүсийн ихэнх нь сургуулийн захирал болон багш нар байжээ.
Сурагчдын эсэргүүцэл нь Францын Засгийн газар 2027 оны төсвийн төслөө танилцуулахын өмнөхөн өрнөж байгаа бөгөөд төрийн зардлыг бууруулах төлөвлөгөө боловсролын салбарт хэрхэн нөлөөлөх талаар маргаан дагуулж байна.
Есдүгээр сарын 29-нд болсон сурагчдын жагсаал мөн төрийн албан хаагчдын ажил хаялттай давхцсан байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн ийнхүү өргөжсөнөөр Францын Засгийн газарт боловсролын салбарын санхүүжилт, төрийн үйлчилгээний асуудлаар улс төрийн дарамт нэмэгдэж байна.

Эх сурвалж: Reuters

#Жагсаал, #Франц, #сурагчдын эсэргүүцлийн жагсаал,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587