Пүрэв гарагт Прага хотноо болох Европын улс төрийн хамтын нийгэмлэг (EPC)-ийн анхдугаар дээд хэмжээний уулзалтад 44 орон оролцох бөгөөд энэ үеэр Орос улс олон улсын тавцанд тусгаарлагдсан гэдгийг Европын холбоо онцлон харуулна гэж ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл мэдэгдэв.

Гэсэн ч дээд хэмжээний уулзалтаар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд саад болж буй эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулахын тулд хийн үнийг хэрхэн хязгаарлах талаарх асуудал давамгайлах төлөвтэй байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан “EPC”-д Европын Холбооны гишүүн 27 улс болон бусад 17 улс, тэр дундаа тус холбоонд элсэхээр хүлээгдэж буй хэд хэдэн улс болон ЕХ-ноос гарсан цорын ганц улс болох Их Британи улс багтжээ.

“Энэ уулзалтаар Оросын оролцоогүйгээр шинэ дэг журам тогтоох арга замыг эрэлхийлэх болно. Энэ нь бид Оросыг үүрд хасна гэсэн үг биш, харин Путиний Орост зай байхгүй гэсэн үг юм” гэж Боррелл мэдэгджээ.

Тэрээр “EPC”-ийн уулзалтад Их Британи, Серби, Турк, Кавказаас Хойд тэнгис, Газар дундын тэнгис хүртэлх орнууд багтсан гэдгийг онцлоод, “Энэ бол бидний илгээхийг хүсэж байгаа дохио юм. Харамсалтай нь бид Оростой хамтарч аюулгүй дэглэм тогтоож чадахгүй. Орос тусгаарлагдсан ... Орост суудал байхгүй, харин бусад нь энд байна” гэж хэлсэн байна.

Прагийн цайзад болох өргөн хүрээтэй цугларалтыг Украины дайнаас болж аюулгүй байдал, эдийн засгийн үр дагавар зэрэг олон хямралд автсан тивийн эв нэгдлийн томоохон тоглолт гэж шинжээчид үзэж байна.

Прагийн цайз нь 1000 гаруй жилийн өмнө байгуулагдсан сүм хийд, чулуун гудамжнуудыг багтаасан өргөн уудам цогцолбор бөгөөд пүрэв гарагийн “EPC”-ийн цугларалтын дараа баасан гарагт тус цайзад Европын холбооны удирдагчдын уулзалт болно.

Эх сурвалж: Reuters

#европ, #Европын улс төрийн хамтын нийгэмлэг, #ОРос,