Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, НЗДТГ-ын төлөөлөл, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар дараах сэдвээр илтгэл танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд:
Монгол Улсын сүүний хангамж, аюулгүй байдлын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ;
“Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд “Өдөр бүр нэг аяга сүү” зорилтот арга хэмжээ;
“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” бодлогын арга хэмжээ;
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилт;
Хөдөөгийн суманд, сүү сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэр байгуулсан туршлага, үр дүн;
“Сургуулийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гаднын зарим улсын туршлага, боломж зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587