Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, шатахууны импорт, хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаярын мэдээлснээр 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 59 мянган тонн АИ-92 автобензин, 188,570 тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш, нийт 257 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж иржээ.
Мөн өнөөдөр Улаанбаатар төмөр замын хэмжээнд 217 вагонцистерн буюу 13 мянган тонн АИ-92 тээвэрлэгдэн ирж байгаа аж. Энэ нь ердийн хэрэглээгээр тооцоход улсын хэмжээнд 5-6 өдрийн хэрэглээний нөөцтэй тэнцэх хэмжээ юм. Одоогоор 68 вагон буух өртөөндөө хүрч, гаалийн бүрдүүлэлт хийж байна.
"Super 92" компанийн төлөөлөл ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сарын нийлүүлэлт 20-30 хувиар буурсан нь шатахууны хомсдол үүсэхэд нөлөөлж байгааг хэлэв. Гэхдээ шатахуун өдөр бүр орж ирж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дунд "тасрах вий" гэсэн болгоомжлол нэмэгдэж, шаардлагагүй үед шатахуун нөөцлөх, ШТС-уудад олноороо дугаарлах байдал ажиглагдаж байгааг онцоллоо.
Харин "М-Ойл" компанийн төлөөлөл шатахууны борлуулалтыг аль болох таслахгүй ажиллаж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, иргэд хамтран энэ үеийг даван туулах шаардлагатайг хэлсэн байна.

Гэрэл зургийг MPA.mn
Шатахууны нийлүүлэлтийн хүндрэлтэй үеийг даван гарахад иргэн, ААН бүрийн оролцоо чухал. Хэрэглэгч та бүхэнд шатахууныхаа хэрэглээг зохистой түвшинд хэмнэхийг уриалж байна.

#live, #Шатахуун, #Шатахууны Шуурхай штаб,