Гуравдугаар сарын сүүлээр хөл хорионд орсноос хойш Шанхай хотод анх удаа ковидын шалтгаант нас баралт албан ёсоор бүртгэгджээ. Хотын эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурдсанаар гурван хүн нас барсан бөгөөд эдгээр хүмүүс 89-91 настай, хэд хэдэн хавсарсан өвчтэй, вакцинд хамрагдаагүй байжээ.
Өнөөг хүртэл бараг 25 сая хүн амтай тус хотод вирусийн халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж эрх баригчид мэдээлж байв.
Гэхдээ энэ дэгдэлтийн үеэр Ковид-19 халдвар авсныхаа дараа нас барсан тохиолдлууд гарсан боловч эрх баригчид эдгээрийг өөр бусад өвчнөөр нас барсан гэж үзээд, албан ёсоор ковидын шалтгаант нас баралт гэж тооцоогүй юм.
Гурван долоо хоногийн өмнө тус хотод “Омикрон” хувилбар илэрснээр хатуу хөл хорио тогтоож, олон нийтийг шинжилгээнд хамруулах зэргээр арга хэмжээ авч байна.
Сая сая хүмүүс гэртээ хоригдож, шинжилгээгээр эерэг гарсан хүн бүрийг ковидын төвүүдэд тусгаарлаж байгаа ч тархалт буурахгүй байгаа бөгөөд урт удаан үргэлжилсэн хязгаарлалтын дүнд ард иргэд нь хүнсний хомсдлын талаар уур бухимдлаа олон нийтийн сүлжээнд илэрхийлэх болжээ.
Албан ёсны мэдээллээр даваа гарагт тус хотод 22,248 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#вакцин, #Коронавирус, #Шанхай хот,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567