Ням гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфутай уулзжээ. Уулзалтад мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад гурван өдрийн айлчлал хийж, Путин, Шойгу нартай уулзсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Лигийн уулзалт болж байна.
Энэ үеэр Орос, Хятад улс эдийн засаг, улс төр, цэргийн харилцаагаа улам бэхжүүлэхээр тохиролцжээ.
Путин уулзалтыг нээж “Бид цэргийн албадаараа дамжуулан идэвхтэй ажиллаж, хэрэгцээтэй мэдээллээ тогтмол солилцож, цэрэг-техникийн чиглэлд хамтран ажиллаж, цаашлаад Алс Дорнод, Европ болон далай, хуурай газар, агаарт хамтарсан сургуулилалт хийж байна” гэж хэлсэн байна.
Тэрээр цааш нь “Энэ бол бидний харилцааны туйлын итгэлтэй, стратегийн шинж чанарыг бэхжүүлдэг бас нэг чухал салбар юм” гэж хэлжээ.
Ли хоёр орны харилцааг “хүйтэн дайны үеийн цэрэг-улс төрийн нэгдлүүдээс илүү” болохыг хэлээд, эвсэлд үл нэгдэх зарчим дээр тулгуурладаг ч маш тогтвортой байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн тэрээр Орос-Хятадын харилцааг “шинэ эринд аль хэдийн орсон” гэж тодорхойлжээ.
Дайны талбар дээрээс орос цэргүүдийн хэрэглэж байсан хятад зэвсгүүд олдох нь нэмэгдэж байгааг Киевийн өндөр албан тушаалтан өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Харин Хятад улс Орос руу цэргийн техник илгээсэн гэдгээ няцаасаар байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд АНУ болон барууны бусад холбоотнуудын айж байгаа шиг Хятад улс Орост зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.
АНУ болон НАТО мөн Бээжин Москвад зэвсэг нийлүүлж байгааг илтгэх шинж тэмдэг хараахан байхгүй байгааг мэдэгджээ.
Энэ айлчлал нь Лигийн өнгөрсөн сард сайдаар томилогдсоноосоо хойш өөр улсад хийж буй анхны айлчлал юм.
Ли нь Оросын зэвсгийн гол экспортлогч "Рособоронэкспорт"-оос байлдааны нисэх онгоц, техник хэрэгсэл худалдаж авсан шалтгаанаар 2018 онд АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн байна.
Эх сурвалж: Reuters