Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Японы үйлчилгээний салбарын үнийн өсөлтийг хэмждэг гол үзүүлэлт аравдугаар сард жилийн өмнөхөөс 4.2 хувиар өсөж, 1990 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар тус улсын Төв банкны мэдээлэлд дурджээ.

Үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс есдүгээр сард 3.8 хувиар өссөн бол аравдугаар сард ийнхүү хурдацтай нэмэгдсэн байна. Үүнд далайн тээврийн зардал, түрээс болон зочид буудлын үйлчилгээний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн Японы бөөний үнэ аравдугаар сард жилийн өмнөхөөс 7.1 хувиар өссөн байна. Шатахуун болон хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсэн нь үнийн дарамтыг нэмэгдүүлж байгаа аж.

Инфляцын өсөлт үргэлжилж буйтай холбоотойгоор Японы Төв банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх хүлээлт бий болжээ. "Reuters" агентлагийн судалгаанд оролцсон эдийн засагчдын олонх нь ирэх арванхоёрдугаар сард бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэж таамагласан байна.

Эх сурвалж: Reuters

#Япон,