“Neuralink” компанийн тархины суулгацын туршилтад оролцогч Билли GTA VI видео тоглоомыг ямар нэгэн биет удирдлага ашиглалгүйгээр зөвхөн тархины дохиогоороо удирдан тогложээ. Тэрбээр GTA VI тоглоомын нээлтийн өдрийг тохиолдуулан компанийн дотоод шууд дамжуулалтын үеэр уг чадвараа харуулсан байна.
Нуруу нугасны гэмтлийн улмаас дөрвөн мөч нь саажсан Билли Neuralink-ийн эмнэлзүйн судалгаанд оролцож байгаа бөгөөд компьютер, гар утас, робот гар зэрэг төхөөрөмжийг тархины дохиогоор удирдах технологийг хөгжүүлэх чиглэлээр компанийн инженерүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.

Тэрээр видео тоглоом тоглохдоо хоёр джойстик болон 12 товчлуурыг зөвхөн бодлоороо удирдах чадвартай гэдгээ ийнхүү харуулжээ. Ингэснээр биеийн хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүс технологийн тусламжтайгаар цахим орчинд илүү өргөн боломжтой болох ирээдүйн нэгэн жишээг үзүүлсэн байна. Neuralink компани Биллигийн зөвшөөрлөөр шууд дамжуулалтын бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Тус компанийн мэдээлснээр “Neuralink”-ийн төхөөрөмжүүд одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) болон бусад зохицуулах байгууллагаас албан ёсны зөвшөөрөл аваагүй юм.
Мөн туршилтад оролцогчдын хувийн туршлага нь бүх оролцогчдын үр дүнг төлөөлөхгүй болохыг анхааруулжээ.

#тархины суулгац, #Neuralink, #“Neuralink” компани, #GTA VI видео тоглоом,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3601