Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дэх холбооны шүүхийн тангарагтны шүүх Хятадын технологи, харилцаа холбооны “Huawei” компанийг Иран дахь бизнесийн үйл ажиллагааныхаа талаар банкуудыг төөрөгдүүлсэн, Америкийн компаниудын худалдааны нууцыг хулгайлсан зэрэг 12 эрүүгийн хэргийн 10-т нь буруутай гэж үзжээ.
Прокурорууд “Huawei” компанийг Иран дахь үйл ажиллагаагаа нуун дарагдуулж, HSBC, Standard Chartered, BNP Paribas зэрэг банкинд худал мэдээлэл өгсөн, мөн Cisco, T-Mobile зэрэг АНУ-ын компаниудын технологи, худалдааны нууцыг хууль бусаар олж авсан гэж буруутгасан байна. Харин тангарагтны шүүх рэкетийн бүлэглэл байгуулах хуйвалдаан болон шударга ёсонд саад учруулах хуйвалдааны хоёр хэрэгт компанийг буруугүй гэж үзжээ.
“Huawei” компани шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн байна. Ял шийтгэл, торгуулийн хэмжээг тогтоох шүүх хурал 2027 оны есдүгээр сарын 14-нд товлогджээ.
Эх сурвалж: Reuters

Дархан:
Улаанбаатар:
USD | 3601