Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Австралийн Засгийн газар Google, Meta зэрэг технологийн томоохон компаниуд цахим орчины хор хөнөөлөөс хэрэглэгчдээ хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд дэлхийн нийт орлогынх нь 5 хүртэлх хувиар торгох хуулийн төслийг батлуулах гэж байна. 

Харилцаа холбооны сайд Аника Уэллсийн мэдээлснээр, “Digital Duty of Care” хэмээх цахим орчны аюулгүй байдлын хуулийн төсөлд өөрчлөлт оруулж, компаниуд хэрэглэгчдэд учирч болзошгүй хор хөнөөлийг урьдчилан илрүүлж, таслан зогсоох үүрэг хүлээхээр болжээ. 

Хуулийн шинэчилсэн хувилбараар: 

- Торгууль: Зөрчил гаргасан технологийн компаниудад дэлхийн нийт орлогын 5 хүртэлх хувиар торгууль ногдуулж, томоохон компаниудын хувьд энэ нь хэдэн тэрбум ам.долларт хүрч болзошгүй.

- Иргэдийн эрх: Австралийн иргэд цахим платформын хэрэглээнээс үүдэн хохирсон тохиолдолд тухайн компанид шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

- Хортой контент: Зохицуулагч байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хүнийг хувцасгүй мэт харагдуулах хиймэл оюун ухаанаар бүтээсэн (“nudify”) контентыг устгуулах шаардлага тавих боломжийг өргөжүүлнэ.

- Хэрэглэгчийн хамгаалалт: Платформууд хэрэглэгчдэд учирч болзошгүй хор хөнөөлийг урьдчилан илрүүлж, бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй болно.

Энэхүү өөрчлөлтийг Австралийн төв зүүний засгийн газар Ногоон намтай тохиролцсоны дараа оруулсан бөгөөд Сенат дахь дэмжлэгийг авчээ. Анхны хуулийн төсөлд торгуулийн дээд хэмжээг 109 сая австрали доллар байхаар тусгасан байсан бол шинэ хувилбараар компанийн дэлхийн орлоготой уялдуулан эрс нэмэгдүүлж байна. Хуулийг энэ долоо хоногт парламентаар батлуулах төлөвтэй байна.

Харин сөрөг хүчнийхэн уг хууль нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, платформууд хэт их контент устгах эрсдэлтэй гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: Reuters

#Австрали улс,