Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Индонезийн Бантен мужийн Чиканде хотод байрлах чихэрийн үйлдвэрт өнгөрсөн бямба гарагт гал гарч, 24 хүн амиа алдсан байна. Аврах багийнхан нуранги үүсэх эрсдэлтэй барилга дотор сураггүй болсон 30 орчим хүнийг эрэн хайж байгаа аж.
Гал "PT Fonusa Agung Mulia" үйлдвэрийн байранд гарсан бөгөөд галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Урьдчилсан мэдээллээр агааржуулагчийн цахилгааны гэмтлээс гал гарсан байж болзошгүй гэж үзжээ.
Үйлдвэрийн удирдлагын мэдээлснээр, гал гарах үед үйлдвэрт 300 орчим ажилтан байсан аж. Аврах ажиллагааны үеэр 29 хүнийг эсэн мэнд олж, тэдний тавыг эмнэлэгт хүргэжээ.
Галын улмаас цогцсуудыг таних боломжгүй болсон тул цагдаагийн байгууллага сураггүй болсон хүмүүсийн ар гэрээс ДНХ-ийн дээж авч, таних ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь хэдэн долоо хоног үргэлжилж болзошгүй гэнэ.
Галын шалтгаан болон үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters

#Индонез,

Дархан:
USD | 3599