Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Жу Хёнтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох чиглэлээр хоёр улсын Гадаад харилцааны яам идэвхтэй, нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжин, дээд болон өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж ирснийг тэмдэглэв. 
Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлал нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу харилцааны “Алтан үе”-ийг эхлүүлж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Талууд хоёр талын харилцаанд  эдийн засгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдэгт санал нэгтэй байгааг тэмдэглэж, 2030 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. 
Мөн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиров.

Талууд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх тухай Хамтарсан тунхаглал болон яам, байгууллага хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хүрээнд бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 
Энэ хүрээнд цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хот байгуулалт, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, цахим хөгжил, мэдээлэл, харилцаа холбооны технологи, боловсрол, соёл зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэв.

Сайд Б.Батцэцэг БНСУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг талархан тэмдэглэв. 

Өдгөө хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төв”, “Солонго-1, 2” орон сууцны хороолол, Баянголын аманд орон сууцны хороолол барих, “Ногоон хэрэм” зэрэг томоохон төсөл хэрэгжиж байна.

Хоёр улс 2019 онд Улсын Хоёрдугаар эмнэлгийн дэргэд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг байгуулан ашиглалтад оруулсан. Энэхүү хамтын ажиллагааны туршлагад үндэслэн өдгөө “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, хүний нөөцийг бэлтгэх зэрэг чиглэлээр хоёр улс нягт хамтран ажиллаж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНСУ НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Мөн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг БНСУ-ын тал тууштай дэмжиж, төлөөллөө тогтмол оролцуулж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж өндөрлөлөө гэж ГХЯ-аас мэдээлэв.

#онцолсон, #айлчлал, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #ГХЯ,