ГХЯ-аас дайнд татагдсан гэх цэргийн асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлуулж очсон Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдаж, дайнд дайчлагдсан гэх асуудлаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө.
Тухайн иргэний ар гэр өнгөрсөн долоо хоногт ГХЯ-нд албан хүсэлт гаргасны дагуу Монгол, ОХУ дахь Элчин сайдын яамдаар дамжуулан ОХУ-ын холбогдох байгууллагуудад ханджээ.
ГХЯ-наас өндөр цалинтай ажил амлаж, улмаар иргэдийг цэргийн тусгай ажиллагаа, дайны үйл ажиллагаанд залилангийн шинжтэйгээр татан оролцуулж болзошгүйг анхааруулж, энэ сарын 2-нд холбогдох байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан албан ёсны сэрэмжлүүлэг гаргасан байна.
Тодруулбал, иргэд тогооч, тээврийн жолооч зэрэг өндөр цалинтай ажлын зарын дагуу Фэйсбүүкээр бүртгүүлж, ОХУ-ыг зорьсны дараа цэргийн ажиллагаанд татагдах эрсдэлтэйг анхааруулжээ.
Өмнөх ижил тохиолдлын туршлагаас харахад гэрээг цуцлуулж, иргэнийг эх оронд нь буцаах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой ажиллаж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ.

#онцолсон, #live, #ГХЯ, #цэрэг, #Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа,

Дархан:
USD | 3599