Хуулийн төсөл боловсруулагчийн 5 дахь удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд хамрагдан оролцож байна.

2026-11-22 17.29.21.jpg

Сургалтын хоёр дахь өдөр (2026.11.22) Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл “Хуульд тавигдах техник шаардлага-I” сэдвээр хичээл заав.

2026-11-22 17.29.28.jpg

Тэрбээр, хуулийн мөн чанар, ёс суртахуунлаг хүн байхын утгыг хөндлөө. Эх хэлээ хадгалж, хамгаалахын тухайд яруу найрагч Р.Чойном агсны шүлгээр жишээлж тайлбарлав. Учир нь хуульд тавигдах техник шаардлагуудын эхэнд ойлголт, чиг үүрэг, ач холбогдол, бүтэц, нэр томъёог ойлгох хэрэгтэй болно. Бэлчээрийн мал аж ахуйтай, нүүдлийн соёлт монголчууд хойч үедээ үлдээх сургамжаа бичмэл цаасан хэлбэрээр үлдээх боломжгүй байсан тул амьдралын хөдөлшгүй үнэн, жам ёсны хууль мэт агуулгыг Монгол ардын зүйр цэцэн үг болгон үр хүүхдүүддээ цээжлүүлж иржээ. Товч, цөөн хэдэнд үгэнд утгын гүнийг ой санамжид нь шингээдэг зүйр цэцэн үг бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн бичигдээгүй хууль юм гэв.

С.Нарангэрэл: “Хуулийн амин сүнс бол ёс суртахуун”

2026-11-22 17.29.33.jpg

Хуулийн амин сүнс бол ёс суртахуун. Одоогоос 2500 жилийн өмнө эртний Ромд амьдарч байсан Аристотелийн бүтээлүүд академик шинжтэй төдийгүй, “Хүн гэдэг ёс суртахууны амьтан юм байна, ёс суртахуун гэдэг хувь хүний хувьд заяагдмал зүйл. Харин хэмжээ дамжаа нь хүн болгонд ялгаатай байдаг. Хүн гэдэг оюун бодлын амьтан юм байна” гэсэн агуулгыг багтааснаараа онцлогтой.

2026-11-22 17.29.50.jpg

Нэр томъёо гэдэг нь бүх эрдэм, мэдлэгийн амин сүнс. Хэрэв тодорхой нэр томьёог олон янзаар хэлээд, сүүлдээ учрыг нь олохгүй болоод ирэхээр аливаа нэг ойлголт төсөөлөл завхардаг. Түүн лугаа ёс суртахуун гэдгийг агуу их Аристотель “moralis” буюу “Хүмүүний сэтгэлийн эерэг энергийн өгөгдлийн цогц”гэсэн утгатай бол өдгөө зан суртахуун, сайн хүн, зөв хүн, зарчим, хүн чанар, хүмүүжил хэмээн тайлбарлаж ирсэн. Сүүлийн үед хүн бүхний амны уншлага болсон харилцаа, хандлага гэдэг нэр томъёо баруунаас орж ирэв.

2026-11-22 17.29.38.jpg

Хүний амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулж болдоггүй юм байна. Хуулиас эрхэм зүйл хүнд байдаг. Хүний зүрх сэтгэлд ёс суртахуун гэж бий. Түүгээрээ хүн бүр илүү сайн сайхан, аз жаргалтай байх боломжтой. Магадгүй багахан хөрөнгөтэй ч түүнийгээ шударгаар олж авсан бол үүгээрээ бахархсаар энэ ертөнцөөс сэтгэл хангалуун буцдаг гэдгийг эрдэмтэд тогтоож эхэлсэн. Барууны эрдэмтэд ёс суртахуун гэхээр бусдаас хуулсан болчих гээд оронд нь “харилцаа”, “хандлага” гэдэг нэр томъёо хэрэглээд, манайхан түүнийг нь орчуулаад шинэ нэр томъёо гаргаж ирсэн байдаг.

2026-11-22 17.30.14.jpg

Ёс суртахуунаа уландаа гишгээд, үл тоомсорлоод эхэлбэл гай барцад салахгүй. Архидалт мансуурал, нойргүйдэл, сэтгэл гутрал дагалдана. Чанчунь бомбо их эзэнд нэг зүйлийг онцгой анхааруулж хэлсэн байдаг. Гэнэт олдсон хар муу хөрөнгө, мөнгө бол үүл нүүж, сүүдэр нь хоромхон зуур газарт тусаад алга болдог шиг түр зуурын үзэгдэл гэдгийг захисан юм билээ. Хүн төрөлхтөн ёс суртахууны сайхан өгөгдлийг уландаа гишгэж, үл тоомсорлож эхлээд тэргүүндээ мөнгө хөрөнгө, эрх мэдэл, тансаг хэрэглээг залах болсон. Өнөөдөр хүн төрөлхтөн бүхэлдээ ийм болж, ёс суртахууны асуудал монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтөн цаашид тэсэж үлдэх үү гэдэгт хүрээд байна. Хүний хувьд шударга байдал гэдэг өмсөж, зүүхтэй ижил хэрэгцээтэй. Бидний өвөг дээдэс энхийг, шударга ёсыг тогтоогоод буцдаг байсан тухай дурдлаа.

Б.Амарсанаа: Хууль бол зарим үед нийгмийн хөдөлгөгч хүч байх боломжтой

2026-11-22 17.30.51.jpg

Академич С.Нарангэрэлийн лекцийн дараа Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа “Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецептийг ашиглах арга зүй” сэдвээр илтгэв. Тэрбээр, хууль бол зарим үед нийгмийн хөдөлгөгч хүч байх боломжтой гэж лекцийнхээ үеэр өгүүлэв. Нийгмийн үнэт зүйлд тулгуурлаж эрх зүй бий болох учраас тухайн улс, үндэстний онцлогийг харгалзах, хууль угаасаа байх ёстой. Агуулгаа алдаагүй, зөв гаргах нь нэн тэргүүний шаардлага хэмээв. Эрх зүйн рецепти буюу нутагшуулалт гэдэг нь гадаад улсын эрх зүйн тогтолцоо, салбар, институтыг бүхэлд нь буюу тогтолцооны түвшинд хүлээн авч дотооддоо шингээх үйл явц юм. Үүнтэй зэрэгцэн эрх зүйг шилжүүлэн суулгах гэж бас ойлголт байдаг. Энэ нь нэг улсын эрх зүйн тодорхой хэм хэмжээ, институт, зарчмыг өөр улсын эрх зүйн тогтолцоонд шууд буюу харьцангуй шууд нэвтрүүлэх үзэгдэл ажээ. Хууль бол аливаа асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг. Хэрвээ агуулга муутай, зарчмаа баримтлаагүй хуулийн төсөл боловсруулбал Үндсэн хуулийн түвшний зөрчил үүснэ.

2026-11-22 17.30.24.jpg

Шүүхийн чадавх сул бол шинэ зохицуулалт бодит байдалд хэрэгждэггүй. Санхүүгийн хяналтын нарийн зохицуулалт нэвтрүүлэхэд мэргэжлийн байгууллага байхгүй бол хууль цаасан дээр үлдэнэ.

Хууль боловсруулах ажиллагаанд эрх зүйн рецепти ашиглах боломжид харьцуулсан эрх зүйн алхам, асуудлаа тодорхойлох, хэрэгжилтийн анализ, бусад улс орныхтой харьцуулах, өөрийн орны тогтолцоо нийцэж байгаа эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг шалгах чухал байдаг. Үндсэн хуулийн нийцэл, өмнөх болон бусад хуулийн нийцэл, захиргааны байгууллагын чадавх, шүүхийн чадавх, нийгэм хүлээн авах эсэх, орчуулгын найдвартай байдал зэргийг анхаарах чухал гэв.

2026-11-22 17.31.21.jpg

Ийнхүү хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх тав дахь удаагийн сургалт үдээс хойш “Салбар эрх зүй дэх хууль зүйн техник”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал”, “Хуульд тавих техникийн шаардлага” буюу хуулийн төслийн процессжуулан бичих шаардлага, ач холбогдол сэдвүүдээр бүтэн өдрийн турш үргэлжиллээ.

2026-11-22 17.30.00.jpg2026-11-22 17.31.01.jpg

Хичээл бүрийн дараа сургалтад оролцогчид өдөр тутмын амьдралдаа тулгарч буй асуудал, ажлын чиг үүрэгтэй уялдан хуулийн төсөлтэй холбогдох зүйлсийг эрдэмтэн, докторуудаас асууж, тодруулж байв.

Сургалтын үр дүнд Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг зөвлөх, туслахууд чадавхжиж, улмаар судалгаа, нотолгоонд суурилсан, Үндсэн хууль, хүний эрхийн стандартад нийцсэн, үр нөлөөтэй хуулийн төсөл боловсруулах чадавх бэхжих ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,