iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 11 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 45.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 210 өргөдөл, гомдлын 70-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 76 дуудлага хүлээн авав.

Тус албанаас “Ирээдүйд тулгарч болзошгүй авлигын эрсдэл бүхий нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлэх аргачлал”-ыг боловсруулах, хүүхдийн шударга байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, гамшгаас хамгаалах болон онц байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдэлийг тодорхойлох, тусгай сангуудын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

#атг, #Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаар,