Гэрэл зургийг MPA.mn

Автомашин худалдан авах гэж байгаад 375 сая төгрөгөөр залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэвч тухайн автомашин банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй, мөн прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна.

Иймд иргэдийг автомашин болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон эрх зүйн бусад хязгаарлалтыг сайтар шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

#залилан, #залилах гэмт хэрэг,