Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулах арга зүйн сургалтыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр /2026.11.21/ Монгол Улсын их сургуулийн Хуулийн зүйн сургуулийн лекцийн танхимд эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд,залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд зэрэг нийт 80 орчим хүн оролцсон бөгөөд сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ш.Хишигсүрэн хөтлөн явуулав.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал А.Амарбал сургалтыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний 5.4-т туссан зорилтын хүрээнд парламентын ажлын албыг чадварлаг өндөр бүтээмжтэй болгох, тэдний онолын мэдлэгийг бататгахаас гадна хуулийн төсөл боловсруулах арга зүй, практик ур чадварыг эзэмшүүлэхэд уг сургалт чиглэж буйг онцлон тэмдэглэсэн.

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор (LL.D), профессор Б.Амарсанаа үг хэлэв. Тэрбээр, Энэхүү сургалтаар Монголд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр арвин туршлагатай, нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн талаар суурь судалгаа, онол эрдмийн ажил дагнан хийдэг салбарын нэртэй эрдэмтэн, багш нар та бүхэнд хичээл заана. Тэд хуулийн төсөл боловсруулахтай холбоотой эрх зүйн суурь онолууд, нийгмийн харилцааг эрх зүй хэрхэн зохицуулдаг, хуулийн төсөл боловсруулахад юуг анхаарах ёстойг, ямар асуудлыг хуулиар зохицуулж болохгүй вэ гэх зэрэг олон асуудлаар системтэй мэдлэг өгнө гэдэгт илтгэлтэй байна гэлээ.

Сургалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан “Хуулийн төсөл боловсруулагч байхын учир” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ хуулийн төсөл боловсруулагч гэж хэнийг хэлэх, хуулийн төсөл боловсруулагчид тавигдах шаардлага, хуулийн төсөл боловсруулагч ба бодлого тодорхойлогчийн харилцаа гэсэн агуулгыг хөндөв. Тухайлбал, хуулийн төсөл боловсруулагч нь бодлого тодорхойлогчийн бүрэн эрх, санаа бодлын хил хязгаарыг хүндэтгэн хүлцдэг, уран нарийн ур ухаанаар хууль санаачлагчийг цэнэглэдэг, зөвлөдөг, нөлөөлдөг итгэл даасан хүн байдаг хэмээгээд, хуулийн төсөл боловсруулагчийн арга ухаан, тактикийг үгээр илэрхийлэх аргагүй өргөн хүрээтэй том “эрх мэдэл” хэмээн тодотгосноо дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Мөн мэргэжлийн хуулийн төсөл боловсруулагчийн албан тушаал 1869 онд Англи улсад үүссэн гэдгийг дурдаад, төсөл боловсруулагч нь ирээдүйн үр дагаврыг урьдчилан тооцоолох ур чадварыг эзэмшсэн “шинжээч”, аливаа сэтгэл хөдлөл, хувийн эрх, ашиг сонирхлоос ангид байж ”үнэн”-д баригдан ёс зүй”-д хөтлөгдөгч мэргэшилтэн, хууль санаачлагчийн санаа бодол болон хуулийн эх бичвэрийн зүй зохисыг хангаж чадах харилцааны мэргэжилтэн, хэл зүй, найруулга зүйн чадварыг эзэмшсэн хууль зүйн үгэнд хөрвүүлэгч хууль зүйн техникч, хуулийн зохицуулалтыг зорилго, үзэл баримтлалд нийцүүлэгч бодлогоч, хийж буй ажлынхаа ирээдүйн үр дагавар, ач холбогдлыг ойлгож чин сэтгэлээс хандах хичээнгүй нэгэн байх ёстойг онцлов. Ийм мэдлэг, чадваргүйгээр хуулийн төсөл боловсруулах талаар төсөөлөх ч боломжгүй хэмээв.

Доктор Л.Өлзийсайхан, төсөл боловсруулагч нь мэдлэг, чадвараас гадна сайн судлаач, итгэмжит зөвлөх байх ёстой. Тодруулбал, тухайн зохицуулалт шаардсан харилцааг нийгмийн амьдрал дээр ямар зөрчлийг хэрхэн үүсгэж болохыг, түүнээс ямар үр дагавар гарч болох, шийдвэрлэх гарц, арга зам нь юу болохыг тодорхойлох чадвартай байх нь төсөл боловсруулагчийн хувьд тавигддаг үндсэн шаардлага гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн энэ ажил нь эрх зүйн онолын болон хууль зүйн техникийн тусгай мэдлэг шаарддаг. Тиймээс олон улсад хуульчаар хуулийн төсөл бичүүлснээр эрх зүйн мэдлэг, ур чадвар, ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт, хариуцлагыг нь тооцон үзэж давуу талтай гэж үзэх нь бий. Гэхдээ өнөөдөр энэ хандлага өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн санаа бодол, тухайн нийгмийн харилцааг мэддэг, судалж тогтоосон, туршлагатай хүмүүс буюу салбарын мэргэжилтнүүдийг заавал оролцуулах ёстой гэх болсон. Товчхондоо хуульч, хуульч бус гэхээс илүүтэй мэргэжилтнүүдийн үр дүнтэй хамтын ажиллагаа, хослол нь сайн хуулийн төсөл боловсруулна гэдгийг сургалтад оролцогчдод захиж байлаа. Сайн бичигдсэн төсөл нь бүтээлч, логик сайтай, бас ухаалаг байх ёстой гэв.

Дараа нь хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж “Хууль гэж юу вэ” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, “Улс төр ба хууль”, “Орчин үеийн консенсус”, “Эрх зүйт хууль болон эрх зүйт бус хууль”, “Эцэслэн дүгнэх” гэсэн агуулгыг хөндсөн юм. Илтгэгч оролцогчдоос юун түрүүнд Хууль гэж юу вэ гэх асуултыг тавьж, хариулт сонсоны дараа хуулийг сохроор дээдэлж дагах уу, эсвэл үүнд эргэлзэх ёстой юу. Энэ талаар сайтар бодож, тунгаах ёстой гээд, хуулийн талаар эргэлзэх шаардлагатай агуулгуудыг тайлбарласан юм. Товчхондоо хууль гэдэг нь нийгмийн тоглоомын дүрэм. Хууль дээдэлнэ гэдэг нь шүтэх явдал биш, харин түүнийг ухаарах, зөв оношлох, ойлгох явдал гэдгийг профессор Н.Лүндэндорж тодотгоод, хууль дээдлэхийн мөн чанарын талаар Перугийн нэрт эдийн засагч Эрнандо де Сото “Хууль хэзээ хүмүүсийг хамгаална тэр цагт хуулийг хүмүүс хамгаалалтдаа авдаг ” гэж хэлснийг эшилж байлаа.

Тэрбээр цааш нь эрх зүйт ёс (Rule of Law)-ын үзэл баримтлалыг тайлбарлаж, хуульд захирагдана гэдэг нь тухайн хуулийг төгс, алдаагүй гэж үзэхийг хэлэхгүй, харин хууль нь шүүмжлэл, сайжруулалтад үргэлж нээлттэй байх ёстой. Мөн хууль нь улс төрийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл мөн боловч зөвхөн эрх баригчдын хүсэл зоригийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болон хувирч болохгүй гээд, ялангуяа хуульдын үүрэг бол улстөрчдийн хүсэл зоригийг эрх зүйн үнэт зүйлээр хязгаарлах явдал гэдгийг онцлов. Түүнчлэн түүхэнд хууль тогтоомжийг тодорхой бүлэг, улс төрийн хүчний ашиг сонирхолд олонтаа нийцүүлэн баталж ирснийг жишээ авч тайлбарлаад, ийм тохиолдолд хууль нийгмийн шударга ёсыг хамгаалах үүргээ алдах эрсдэлтэй хэмээлээ.

Үдээс хойших сургалт Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг нарын илтгэлээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,