Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Ливийн Бенгази хотын боомтод зогсож байсан Оросын Тэнгисийн цэргийн корветт ангиллын “Merkury” хөлөг Украины тэнгисийн дроны халдлагад өртөж, живсэн талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Хөлөг шатахуун болон хангамж авахаар боомтод зогсож байх үед халдлагад өртөж, их хэмжээний гэмтэл авсан байна. Хиймэл дагуулын зурагт халдлагын дараа хөлөг живсэн байдал харагдсан гэх мэдээлэл байна.

Мөн Бенгази хотын эрэг орчимд Оростой холбоотой “Ascalon” ачааны хөлөг дроны халдлагад өртсөн бөгөөд Ливийн тэнгисийн цэргийн хүчин багийнхныг аварчээ. Зарим хүн хөнгөн гэмтсэн ч биеийн байдал тогтвортой байгаа аж.

Халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй бөгөөд Оросын эрх баригчид албан ёсны тайлбар хийгээгүй байна. НҮБ-ын Ливи дэх төлөөлөгчийн газар уг халдлагуудыг хараат бус, ил тод мөрдөн шалгахыг уриалжээ.

Хэрэв Оросын байлдааны хөлөг Украины халдлагад өртөж живсэн нь батлагдвал, энэ нь Украины тэнгисийн цэргийн ажиллагаа дайны фронтоос хол, Газар дундын тэнгис хүртэл хүрснийг харуулах томоохон үйл явдал болох юм.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Укриан,