Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 23-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Хан Сон Сүгт бараалхав.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж байгаад баяртай буйгаа тэмдэглээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын халуун дотно мэндчилгээг уламжлав.
Ерөнхий сайд Хан Сон Сүг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж, ард иргэдийн найрамдал, нөхөрлөл улам бүр бэхжиж байгааг тэмдэглэв. Тэрээр энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлон, тус айлчлалын үеэр хэлэлцэн тохирсны дагуу талууд Консулын хэлэлцээр байгуулж, хоёр орны харилцан оршин суугаа иргэд жолоодох эрхийн шалгалтыг өөрсдийн эх хэлээрээ өгөх боломжийг бүрдүүлэх зэргээр ард иргэдэд үр өгөөжтэй бодит арга хэмжээ авч ажиллаж байгааг сайшаан тэмдэглэв.

Талууд хоёр орны худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 1 тэрбум ам.долларт хүргэх, харилцан ашигтай Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал технологи, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг төрийн айлчлалын үеэр тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр тал мэдээллийн дэвшилтэт технологи, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах болон банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог бүрдүүлэх талаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг хоёр тал иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор хамтарсан замын зураглалыг тохирох чиглэлээрх яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгааг онцлов.
Мөн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2021 оноос хойш “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

#айлчлал, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,