12.jpg

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулах арга зүйн сургалтыг тав дахь удаагаа зохион байгуулж байнаа билээ. Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр /2026.11.23/ Монгол Улсын их сургуулийн Хуулийн зүйн сургуулийн лекцийн танхимд гурав дахь өдрөө үргэлжиллээ.

1.jpg

Энэ өдрийн сургалт Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбатын танилцуулсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал” сэдвээр эхэллээ.

Тэрбээр тандан судлах ажиллагааны тухай ойлголт, түүний зорилго, ач холбогдол, асуудалд дүн шинжилгээ хийх талаар танилцуулсан.

Асуудалд дүн шинжилгээ хийхийг оношилгоо, зорилго томьёолохыг архитектур, хувилбаруудыг тогтоохыг шийдлийн эрэл хэмээсэн бөгөөд үр нөлөөг тандан судалж, харьцуулсан дүгнэлт хийн, эцсийн үр дүнд бодлогын зөвлөмж гардагийг тодотгосон.

3.jpg

Хууль батлах нь цорын ганц арга зам биш, энэ үе шатын гол зорилго нь нийгмийн нөөцийг хамгаалах, хуулийн инфляц болон захиргааны ачааллаас сэргийлэх шинжлэх ухааны шүүлтүүр тавих гэдгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат дурдаад, хууль тогтоомжийн төсөл бодит амьдрал дээр хэнд, ямар үнээр, ямар үр ашиг авчрахыг сэтгэл хөдлөлөөр бус нарийвчилсан дата нотолгоогоор шинжлэх эцсийн шүүлтүүр хэмээсэн.

4.jpg

Энэхүү сургалтаар асуудлыг зохицуулах хувилбарыг тогтоох, харьцуулах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлахад анхаарах зүйл, зохицуулалтын хувилбаруудын хуульд нийцсэн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

2.jpg

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Д.Баяр “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” сэдвээр илтгэл танилцуулсан.

Энэхүү илтгэлд хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх тухай ойлголт, онцлог, шалгуур үзүүлэлтийг сонгох, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх асуудлаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

16.jpg

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага: Тохирсон байх болон бусад зарчим” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Хууль тогтоогчийн үүрэг бол зөвхөн хориглох биш, харин хязгаарлаж буй –“үндэслэл, шалтгаан”-ыг нотлох явдал гэдгийг онцолсон.

Тохирсон байх зарчим гэдгийг тодорхой бүтэц, шалгууртай “Зөвтгөлийн арга” хэмээн тодорхойлоод, төр хүний эрхэд халдахдаа дур зоргоор бус, нарийн бүтэц, дараалал бүхий шалгуураар өөрийн үйлдлийг зөвтгөх ёстой гэсэн шаардлага хэмээсэн.

Хязгаарлалтаас үүдэх үр дагавар их байх тусам хууль тогтоогчийн үндэслэл, нотолгоо илүү хүчтэй байх зарчим хэмээгээд, эрүүгийн ял шийтгэх ногдуулах нь захиргааны арга хэмжээнээс илүү өндөр босго шаардана гэлээ.

15.jpg

Доктор, профессор Л.Өлзийсайхан, Тохирсон байх зарчмын дагуу шалгахын өмнө тухайн хуулийн төсөл үндсэн эрхийг “ямар хэлбэрээр” хязгаарлаж байгааг тодорхойлно гээд үндсэн эрхийг хязгаарлах хэлбэрүүдийг жишээ татан тайлбарласан юм.

Үндсэн эрхийн аливаа хязгаарлалт нь гагцхүү хуулиар тогтоогдсон байх бөгөөд дур зоргын шинжгүй байна гэдгийг илтгэлдээ дурдаад, тохирсон байх зарчмын дөрвөн шалгуурыг практик жишээ татан танилцууллаа.

6.jpg

Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд,залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд зэрэг нийт 80 орчим хүн оролцож буй юм. Сургалт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

14.jpg17.jpg10.jpg8.jpg9.jpg7.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,