Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга өнөөдөр (2026.11.23) “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ удаагийн уулзалт 14:00-17:30 цагийн хооронд үргэлжилж, нийт 14 иргэн оролцов.

viber_image_2026-11-23_15-14-08-278.jpg

Иргэд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, нийгмийн халамж, хамгааллын асуудлаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Тухайлбал, үе солиулах хагалгааны зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, иргэн бүрд хууль ижил тэгш үйлчилдэг байх нөхцөлийг бүрдүүлэх, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, засаглалын тогтвортой байдлыг хангах, төрийн байгууллагуудын хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлов.

viber_image_2026-11-23_15-14-08-399.jpg

Мөн иргэд хүний эрхийг хамгаалах, тэр дундаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, саатуулах байрны нөхцөл, стандартыг сайжруулах асуудлыг хөндлөө. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлийн эм болон эмийн ургамлын хэрэглээг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах, махны экспортын үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.

viber_image_2026-11-23_15-14-08-469.jpgviber_image_2026-11-23_15-14-08-346.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдлийг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжлан, хууль тогтоомжийн хүрээнд судалж шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ. Мөн уулзалтын үеэр хууль тогтоох үйл ажиллагааны явц, Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд болон иргэдийн оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцов.

viber_image_2026-11-23_15-14-08-901.jpgviber_image_2026-11-23_15-14-08-539.jpgviber_image_2026-11-23_15-14-08-980.jpg

Уулзалтад оролцогчид Улсын Их Хурлын “Нээлттэй парламент” бодлого нь төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн санал санаачилга, дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх чухал механизм болж байгааг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,