2026-11-23 20.01.56.jpg

Рекс хаан улс орноо хууль журмаар удирдахыг хүсжээ. Тэр шударга, сайн хууль тогтоохоор оролдож байлаа. Гэвч тэр бүх нийтээр дагаж мөрдөх ерөнхий хууль гаргахын оронд тодорхой хүмүүст, эсвэл тодорхой үйл хэрэг, тохиолдолд зориулан гаргаж байв. Мөн түүний гаргасан хуулийг иргэд нь мэдэхгүй, ямар зохицуулалтыг дагаж мөрдөх ёстойгоо гадарлахгүй байсныг дээр зарим хуулийг хэчнээн уншаад ойлгохгүй байх тохиолдол ч гарч байлаа. Зарим иргэний нэгэнт хийсэн үйлдлийг араас хууль гаргаад түүнийгээ буцаан хэрэглэж, мөн өмнөх хуулиар зөвшөөрсөн зүйлийг дараагийн хуулиар хориглох явдал ч гарсан байна. Мөн нэг өдөрт хэд хэдэн газар зэрэг очихыг үүрэгдэх зэрэг биелүүлэх боломжгүй хууль гаргаж, эс бөгөөс дөнгөж мөрдөж эхэлсэн хуулиа дорхноо өөрчилж байлаа. Хамгийн гол нь гаргасан хуулиудаа хаан өөрөө болон ордныхон огт хэрэгжүүлэхгүй, хамаагүй гэж бодоцгоож байлаа. Ингээд улс орноо хууль журмаар удирдах Рекс хааны оролдлого бүрнээ бүтэлгүйтсэн юм.

2026-11-23 20.04.01.jpg

Энэ бол Америкийн эрх зүйн философич Лон Л.Фуллерийн дотоод ёс суртахууны онолын тайлбар. Тэрбээр төр хууль гаргахдаа ойлгомжтой тодорхой, иргэдэд мэдүүлж таниулсан, зөрчилдөөнгүй, дагаж мөрдөх боломжтой зэрэг наад захын найман шаардлагын хангах ёстой хэмээн тодорхойлж, Рекс хааны жишээгээр тайлбарласан байна.

2026-11-23 20.01.59.jpg

Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудыг хамруулан зохион байгуулсан хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ын өнөөдрийн үдээс хойших хичээлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан дээрх тайлбарыг сонирхуулав. Тэрбээр, Фуллер эрх зүйн дотоод ёс суртахууны онолоор аливаа хууль агуулгын хувьд шударга байх нь хангалтгүй, түүнийг боловсруулах, нийтлэх, хэрэгжүүлэх бүхий л үйл явц тодорхой ёс суртахууны шаардлага хангах ёстойг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

2026-11-23 20.01.50.jpg

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Золбоо хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын талаар лекц уншлаа. Тэрбээр хүчин төгөлдөр хуулийн үр нөлөөг илрүүлэх, харьцуулан үнэлэх ажиллагааны тухай бодит байдлыг дүгнэх, хүндрэл бэрхшээл болон нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, хэрэгжилтийг илүү зохистой, үр дүнтэй болгох хувилбарыг тодорхойлох зорилтуудаар нь задлан ярьж, техник ажиллагаа болон загварчлал, төлөвлөлтийг нарийвчлан өгүүлсэн юм. Түүнчлэн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын үе шат, онцлогийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн хуулийн 17.1 дэх заалтад хийсэн хэсэгчилсэн үнэлгээгээр жишээлэн ярив.

2026-11-23 20.01.43.jpg

Үүгээр гурван өдрийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өндөрлөлөө. Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд 2023 оноос эхлэн тав дахь удаа зохион байгуулагдсан сургалтын төгсгөлд дүгнэлт хэлэлцүүлэг өрнөв. Улсын Их Хурлын Тамгын газартай хамт сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан МУИС-ийн Хууль зүйн сургууль, Герман, Европын эрх зүйн төв, Монголын Хуульчдын Холбоо, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн удирдлага, төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо.

2026-11-23 20.03.29.jpg

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан сургалтад оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ, ардчилал, эрх зүйт ёсыг бэхжүүлэхээр зорьж буй бүхий л парламентад хууль тогтоох үйл ажиллагаа, тэр дундаа хууль зүйн техникийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажил чухлаар тавигдаж байгааг онцолсон юм. Парламентын төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах уламжлалт чиг үүргүүдтэй зэрэгцэн орчин үед нэгэн шинэ чиг үүрэг нэмэгдсэн нь соён гэгээрүүлэх явдал гэдгийг тэрбээр тэмдэглэж, парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх томоохон зорилтын хүрээнд энэ сургалтыг цувралаар явуулж буйг танилцуулав.

2026-11-23 20.03.55.jpg

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас эхлэн тус сургууль тасралтгүй хамтран ажиллаж, эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд оролцож ирснийг онцолж, энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд хамрагдсан нь хууль тогтоогчдын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх эерэг нөлөөтэй гэдгийг дурдав. Тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Золбоо оролцогчдын идэвх, сурч мэдэх эрмэлзэл өндөр байсныг талархан тэмдэглэж, амжилт хүслээ.

2026-11-23 20.03.14.jpg

Мөн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлын зөвлөх П.Лхагвадорж, Улсын Их Хурлын дарга С.Бямбогтын ажлын албаны ахлах ажилтан Б.Номин, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаагийн зөвлөх Б.Нэргүй, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийн зөвлөх, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудын холбооны тэргүүн Н.Ариунжаргал нар үг хэлж, өгөөжтэй, үр дүнтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлэв. “Чингис хаан” одонт, Төрийн шагналт С.Нарангэрэл, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Лүндэндорж тэргүүтэй шилдэг хуульч, багш нараас үнэ цэнтэй, бидний ажлын эрэлт шаардлагад тохирсон лекц сонссондоо баяртай байгаагаа оролцогчид онцолж байлаа.

2026-11-23 20.03.02.jpg2026-11-23 20.03.04.jpg2026-11-23 20.02.59.jpg

Сургалтад оролцсон нийт 80 суралцагч хууль, түүнд тавигдах агуулгын болон техникийн шаардлага, хууль бүтээх ажиллагаа, парламентын хуралдааны дэг, холбогдох судалгаа, үнэлгээний арга зүй, зарчмуудыг багтаасан 30 цагийн хичээлд хамрагдсаныг илтгэсэн гэрчилгээгээ гардан авлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2026-11-23 20.02.03.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,