Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг даваа гарагт албан тушаалдаа нэн даруй эргэн томилогдсоныг компани мэдэгдлээ.
Энэ нь түүнийг гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл ил болсны дараа огцорсноос хойш гарч буй гэнэтийн шийдвэр юм. Тэрбээр Хятадын тагнуулч байж болзошгүй гэх эмэгтэйтэй холбоотой байсан, мөн Nvidia-ийн дор хаяж хоёр ажилтантай хувийн харилцаа үүсгэсэн гэх мэдээллийн дараа албан тушаалаасаа огцорсон аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Nvidia-ийн ТУЗ-д Жэнсэн Хуанг эргүүлэн томилохыг уриалсан бөгөөд даваа гарагт гаргасан шийдвэрийг нь “зөв бөгөөд зохистой шийдвэр” хэмээн сайшаажээ.
Одоогоор Nvidia компанитай холбоотой хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) болон Хууль зүйн яам шалгалтад оролцож байна. Эдгээр шалгалт нь санхүүгийн тайлантай холбоотой байж болзошгүй зөрчлөөс эхлээд чипийг хууль бусаар хил давуулсан гэх асуудлыг хамарч байгаа аж.
Трамп Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Жэнсэн Хуанг эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж үзэх үндэслэл Засгийн газарт байхгүй бөгөөд түүнийг хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэх нотлох баримт ч байхгүй гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр Nvidia компанийг АНУ-ын экспортын хяналтын дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд тавих хяналт, шалгалтыг үргэлжлүүлж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: Ройтерс, Nvidia

#Nvidia, #Жэнсэн Хуан,