Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хурлаар хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл, нүүрсний экспорт, ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөл болон байгаль орчны асуудлуудыг хэлэлцэж, зарим асуудлын талаар танилцуулга хийхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ, “Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулна.

Мөн Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүн, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төслийн талаар танилцуулж, нээлттэй өгөгдлийн асуудлыг хэлэлцэхээр байна. 

#онцолсон,