Гэрэл зургийг MPA.mn

Хүйтний улирал эхэлж, айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй тул хүний мэдрэхүйгээр илрүүлэх боломжгүй, амь насанд аюултай хорт хий юм. Түлшний шаталт дутуу явагдах, зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал алдагдах, агааржуулалт хангалтгүй байх зэрэг шалтгааны улмаас гэр, байшин дотор угаарын хий хуримтлагдах эрсдэлтэй.

Ялангуяа хүйтний улиралд яндан хөө тортогт бөглөрөх, таталт муудах нь утаа гадагшлах урсгалыг сааруулж, угаарын хийн хордлого үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд иргэд та бүхэн галлагааны аюулгүй байдлыг хангаж, дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөхийг зөвлөж байна.

ИРГЭД ТА БҮХЭН ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.

- Яндангаа тогтмол шалгаж, хөөлөх. Яндангийн хөө тортог, үнс нурамыг цэвэрлэж, утаа чөлөөтэй гадагшилж байгаа эсэхийг шалгах.

- Халаалтын улиралд яндангаа 1–2 удаа хөөлөх. Галлагааны эрчим, түлшний онцлогоос хамааран шаардлагатай үед нэмэлтээр цэвэрлэх.

- Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах. Зуухны битүүмжлэл, яндангийн холбоос, залгаас, хаалт зэргийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтлийг цаг тухайд нь засварлах.

- Гэр, байшиндаа тогтмол агаар сэлгэлт хийх. Агаар оруулах, гаргах боломжийг бүрдүүлж, өрөө тасалгаанд цэвэр агаарын урсгал бий болгох.

- Угаарын хий мэдрэгч суурилуулж, ажиллагааг шалгах. Мэдрэгчийн батарей, тэжээл болон дохиолол хэвийн ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалгаж, үйлдвэрлэгчийн зааврын дагуу зөв байрлуулах.

- Галлагааны аюулгүй ажиллагааг мөрдөх. Зуух, пийшингийн амыг хэт дүүргэхгүй байх, шатаж буй түлшийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэртээ автомашины хөдөлгүүр ажиллуулахгүй байх.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ШИНЖ ТЭМДГИЙГ АНХААРААРАЙ!

Угаарын хийд хордсон үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:

- Толгой өвдөх, толгой эргэх
- Дотор муухайрах, бөөлжих
- Бие сулрах, ядрах
- Нойрмоглох, ухаан балартах
- Амьсгал давчдах, ухаан алдах

УГААРЫН ХИЙН ДОХИОЛОЛ ДУУГАРАХ, ЭСВЭЛ ХОРДЛОГЫН ШИНЖ ИЛЭРВЭЛ:

- Нэн даруй бүх хүнийг цэвэр агаарт, гадаа аюулгүй орчинд гаргах.

- Боломжтой бөгөөд өөрийн аюулгүй байдалд эрсдэлгүй бол хаалга, цонхыг нээж агаар сэлгэлт хийх. Аюултай орчинд дахин нэвтрэхгүй байх.

- Яаралтай тусламжийн 103 дугаарт залгаж, эмнэлгийн тусламж авах.

- Хордсон хүнийг эмнэлгийн үзлэгт заавал хамруулах. Шинж тэмдэг намдсан ч эмнэлгийн тусламжаас татгалзаж болохгүй.

ИРГЭН ТА УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ НЬ ЗӨВХӨН ӨӨРИЙН БИШ, ГЭР БҮЛИЙНХЭЭ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ БУЙ ҮЙЛДЭЛ ЮМ.

#Сэрэмжлүүлэг, #угаарын хий,