БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Нам Ин Сүнтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцоллоо. Харин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Нам Ин Сүн өмнөх өндөр дээд түвшний айлчлал, уулзалтуудаар тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Мөн БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, монгол хүүхдүүдийн эх хэл, соёлын боловсролыг дэмжих, 2006 оны Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэх асуудлаар БНСУ-ын парламентын дэмжлэгийг хүсэв.
Түүнчлэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх төслийн үр дүнг онцоллоо.
Энэ үеэр Нам Ин Сүн Монгол Улсад “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээрх Монгол Улсын хүчин чармайлтыг сайшаав.

Мөн сайд Б.Батцэцэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ён Гюутай уулзаж, тус улсад оршин суугаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах асуудлаар ярилцлаа.
Уулзалтаар БНСУ-д амьдарч буй гадаад хүүхдүүдийг эцэг эхийнх нь оршин суух статусаас үл хамааран төрсний бүртгэлд хамруулж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхээр санаачилсан хуулийн төслийн талаар мөн санал солилцов.

#БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,