Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрыг засварлах төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар төслийн гэрээнд гарын үсэг зурж, 167,752 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэхээр тохиролцов.

Төслийн хүрээнд сургуулийн хичээлийн байрны гадна хана, халаалтын систем, цахилгааны шугам сүлжээ, цонх, хаалгыг иж бүрэн засварлах юм. Ингэснээр сурагчид, багш, ажилтнуудын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, суралцах нөхцөл сайжрах ач холбогдолтой.

Япон Улсын Засгийн газар “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг 1990 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 36 жилийн хугацаанд орон нутгийн иргэдэд шууд үр өгөөжөө өгөх боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын төслүүдийг дэмжин ажиллаж иржээ.

Энэхүү төсөл нь Монгол Улсад хэрэгжих 636 дахь, Баянхонгор аймагт хэрэгжих 26 дахь төсөл болж байгаагаараа онцлог юм.

“Өвсний үндэс” хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн амьдрах орчин, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэдэг бөгөөд Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

#“Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр,