Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Бельгийн агаарын хөдөлгөөний удирдлагын байгууллагын ажилтнууд Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн үндэсний хэмжээний ажил хаялтад оролцох болсноор тус улсын нислэгүүд цуцлагдаж магадгүй байна.
Агаарын хөдөлгөөний удирдлагын "Skeyes" компани даваа гарагийн 07:00–21:00 цагийн хооронд нисэх буудлууд болон агаарын орон зайд хэвийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, аюулгүй ажиллагааг хангах ажиллах хүч хүрэлцэхгүй байгааг тайлбарлажээ. Онцгой болон зайлшгүй шаардлагатай нислэгүүдийг үргэлжлүүлэх юм.
Брюссель болон Шарлеруа нисэх буудлууд ажил хаялтын улмаас хөөрөх, буух нислэгүүдийн ихэнхийг цуцлах шаардлагатай болохыг мэдэгдэв.
Агаарын тээврийн компаниудын төлөөллийн байгууллагын мэдээлснээр, энэ нь сүүлийн 11 сарын хугацаанд Бельгийн агаарын орон зайд нөлөөлсөн 11 дэх удаагийн ажил хаялт болох юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Ажил хаялт, #Бельги, #нислэг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3599