Гэрэл зургийг MPA.mn

Хөвсгөл аймгийн нийт нутгийн 82 хувьд цасан бүрхүүл тогтоод байна.

Өнөөдрийн байдлаар 8 суманд цас ихтэй, тэгш газарт цасны зузаан 14-36 см, хамгийн их нь Цэцэрлэг сумын нутгийн гуу жалга, хонхор газарт хунгарласан цас 56 см-ээс 1 метр хүрсэн байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.Өнөрбат хэллээ.

11-р сарын зудын эрсдэлийн үнэлгээгээр тус аймгийн 30.1 хувь нь их, нэн их эрсдэлтэй гэж гарсан байна.

Тодруулбал Цагаан-Уул сумын бүх баг, Цэцэрлэг сумын 5 баг нэн их, 1 баг их, Галт, Жаргалант сумын 4 баг нэн их, нэг баг их эрсдэлтэй байна.

Баянзүрх сумын 3 баг нэн их нэг баг их, 1 баг дунд, Шинэ-Идэр сумын 4 баг их, Рашаант сумын зарим баг, Тосонцэнгэл, Их-Уул сумын 5 баг дунд эрсдэлтэй гэж гарчээ.

Арбулаг сумын Хавтага баг 15-20 см, Бэлбулаг баг нам талдаа 25-40 см, гуу жалгадаа 80-1 метр, Баянзүрх сумын 5 баг талдаа 10-22 см зузаантай цасан бүрхүүл тогтсон, гуу жалгадаа 30-70 см цасан бүрхүүл тогтсон байна.

Галт сум цасны зузаан тэгш тал газартаа 15-20см, цасны нягт 0,24-0,26 байна. Малын бэлчээр гуу жалгадаа 30-40 см зузаантай. Шуурсан хунгарласан жалгын эх газартаа 50-60 см байна.

Улаан-Уул сумын Мунгараг, Соёо, Төгөл багт  цас харьцангуй бага байна. Харин Тоом, Гун багуудад нимгэн газраа 10-15см, зузаан газраа 30-40 см  цас орсон байна.  

#Хөвсгөл, #цас,